“Оюуны олимп”-ийн эссэг “Facebook”-т тавина

“Оюуны олимп” Үндэсний тэмцээний эхний шатны шалгаруулалт эссэг авах хугацаа удахгүй дуусах гэж байгаа билээ. Тэгвэл эхний шатанд ирсэн нийт оролцогчдын эссэг ирсэн дарааллын дагуу тавдугаар сарын 18-ны өглөөнөөс Монголын Лектор Төвийн албан ёсны хуудас Фейсбүүк хуудсанд www.facebook.com/lectorcenter нийтлэгдэж эхэлнэ. Шилдэг 100-н эссег шалгаруулахад мэргэжлийн шүүгчдээс гадна олон нийтийн сүлжээгээр хамгийн их like, share болон ямар сэтгэгдэл хүлээж авсан зэрэг нь шүүгчдийн шалгаруулалтанд тодорхой хэмжээнд нөлөөлөх юм. Олон нийтээс дэмжлэг санал авах хугацаа нь зөвхөн тавдугаар сарын 18-20-ний хооронд зөвхөн хоёр өдөр үргэлжлэх юм байна.
Шилдэг 100 эссег Монголын Лектор төвийн Фейсбүүк хуудсан дахь "Оюуны олимп" Үндэсний тэмцээн II-р шат гэсэн шинэ альбом-д нийтлэх бөгөөд шалгарсан 100 оролцогч тавдугаар сарын 21-ний өдөр Харилцааны ур чадварын сургалтандаа хамрагдах юм.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ