Охин эргүүлэхдээ гарамгай шалиг нэгэн юм болов уу?

Сайн байна уу? Энэ сайтын админ болон уншигчдад энэ өдрийн мэнд хүргье. Миний бичих зүйл инээдтэй байж магадгүй сайн мэдэхгүй байна.

Хэдхэн хоногийн өмнө би нэг үдэшлэг дээр нэг дажгүй залуутай хамт сууваа нэг ширээнд (бүррррр үнэхээр дажгүй). Үдэшлэг тарах болж гэр гэртээ харих гэсэн хүмүүс би бас харих гээл гарах гэсэн нөгөө залуу маань ирээд хаашаа явахын гэхээр нь хаягаа хэлсэн өө манайх бас тийшээ хамт явья л гэжийнэ, тэр залуу таалагдаад байсан болохоор зөвшөөрлөө.

Замдаа миний цүнхийг бариал аягүй байсөөн, би ч нилээн халсан байсан. Бид 2 таксинд суугаад тэрний байрны гадаа ирэв би яах гэж байгаам бла бла гэж олон юм асуулгүйгээр дагаал орсон, тэгээд цаашаа юу болсон нь ойлгомжтой. Намайг амархан охин гэж битгий бодоорой гэнэт л тийм зүйл болсон.

Өглөө нь би явах гэсэн явуулахгүй хамт хоол хийж идье гээд л нээх хөөрхөн тэгээл бид 2 өчигдөр танилцаж унтсан биш хэзээний удаан хамт байсан хосууд шиг байсан. Орой нь хамт манайд ирээд би ойр зуурын зүйлээ аваад ахиад тэднийд очсон. Бид 2 эрхлээл хувцасыг нь хамт угааж хатаагаад хамтдаа тоглож хөгжилтэй байсаан.

Бид 2 2-лаа ганц бие хүмүүс учраас нээх асуудал байгаагүй. Хамгийн гол нь тэр аягүй олон охинтой утсаар яринаа, би ч нээх тоогоогүй өчигдөрхөн танилцчихаад уурлаад байлтай нь биш. Утсаар ярихаар нь дуугаа хураагаад тоохгүй байхаар яасын утсаар ярьлаа гэж уурлаад байгаамуу гээл эрхлүүлээд дух, нүдэн дээр үнсэхийн. Хайртай хүнийхээ нүдэн дээр үнсдэг гэж уншиж байсан болохоор тайвшрах шиг хэхэ.

Гэхдээ 2 хоног хамт байгаа л хайртай болно гэж юу байхав дээ. Өглөө гэр лүүгээ явах гэсэн уруул дээр үнсээд яриарай 2-лаа хамт кино үзэж, салхинд гарнаа гэсэн. Энэ хүнийг би юу гэж ойлгох вэ? Охин эргүүлэхдээ гарамгай шалиг нэгэн юм болов уу?

Эсвэл үнэхээр надтай хамт баймаар байгаан болвуу? Одоо бас хайраа юу хийжийнэ гээл мсж бичээд байна. Энэ хүнтэй цаашдаа уулзсаар байх уу? Уулзаж дасаад байж байтал намайг орхиод өөр нэг охин руу ингээд гүйвэл яах вэ?

СЭТГЭГДЭЛ БИЧИХ