Цагдаагийн амь насыг хөнөөсөн этгээд 25 жилийн ял сонслоо


Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бүрэн” дэлгүүрт цагдаагийн алба хаагч буудуулж амиа алдсан хэрэг өнгөрсөн хавар гарсан.
Тус хэргийг 17-19 настай Х.Сайгаш, Х.Сапаргали, Х.Хапаар нар үйлдсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон бөгөөд тэдний шүүх хурал өнгөрсөн пүрэв гарагт болж өнгөрсөн юм.
Шүүхээс Х.Хапаарыг хулгай хийсэн, албан үүргээ гүйцэтгэж явсан төрийн албан хаагчийн амийг бүрэлгэсэн гэм буруутайд тооцож, 25 жил хорих ял оноов. Харин Х.Сайгаш, Х.Сапаргали нарт хоёр жилийн хорих ял оноож, түүнийг мөн хугацаагаар тэнсэн харгалзахаар болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ