"Ухаалаг автобус" ирэх хавраас үйлчилнэ

2015 оны дөрөвдүгээр сараас эхлэн нийтийн тээврийн автобусанд цахим картаар үйллүүлэх юм байна. “Ухаалаг Улаанбаатар” төслийн хүрээнд Нийтийн тээврийн хяналт удирдлагын систем, Мэдээллэх систем, Автомат төлбөр хураалт гэсэн гурван дэд төслийг хэрэгжүүлэхээр болжээ.
Автобусуудад GPS суурилуулж, хаана, хэдэн цагт, ямар маршрутаар явж байгаа талаар бүрэн мэдээллийг нэгдсэн төвөөс авах нөхцөл бүрдэнэ. Ингэснээр автобусны чиглэл, маршрутыг эдийн засгийн үр ашигтай, оновчтой байдлаар төлөвлөх боломжтой болно. Автомат төлбөр хураалтын системийг хэрэгжүүлснээр автобусны билетийг цахим карт болгож, тодорхой хугацаатайгаар цэнэглэн автобусаар үйлчлүүлэхдээ картаа уншуулан төлбөрөө төлдөг байх зарчимд шилжинэ. Энэ үйлчилгээтэй холбоотойгоор цахим төлбөрийн картыг цэнэглэх, борлуулах цэгийг автобусны буудлын ойролцоох хүнсний дэлгүүр, сонин борлуулах мухлаг зэрэгт байгуулах юм. Төслийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй бүх автобус, автобусны буудлыг камержуулж орчин үеийн нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлэх боломж бий болох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ