Тайвань иргэн Монголчуудад хандив өргөлөө

Монголд ажлаар ирсэн Тайвань улсын иргэн Жасон Хуан “Байгаль эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян”-д нэгдэж хандив өргөлөө.

Тэрээр "Та нарын санаачлан өрнүүлж байгаа ажлыг би фэйсбүүкээр байнга харж ажиглаж явдаг. Монголд очоод та нартай хамтран ажиллана гэж боддог байсан. Бодол маань өнөөдөр биелж байна. Энэ өдөр миний аавын "бурхан болсон" өдөр юм. Би аавдаа буян үйлдэж "Байгаль эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян"-д 600 ам.доллар хандивлаж байна. Ирэх хавар Монголд би дахин заавал ирнэ. Ирээд та нартай цөлжиж байгаа Монголын говьд мод тарина. Бас Монгол орны тухай авсан өөрийн гэрэл зургуудаараа үзэсгэлэн гаргана" хэмээн ярьжээ.

Тус аяныг “Нэр төр эрхэмсэг амьдрал” ТББ-аас санаачлан зохион байгуулдаг бөгөөд дөрөв дэх жилдээ үргэлжилж байгаа юм. Ийнхүү тэдэнтэй Монгол төдийгүй гадаад олон орны иргэд санаа нэгдэн хандив өргөх, мод тарих зэргээр хамтран ажиллаж байна.

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ