Хумсны цагаан толбо юуг илэрхийлдэг вэ

Хумсан дахь цагаан толбыг хуучныхан "хонь" гэж нэрлэдэг байсан. Энэ нь гэм хоргүй мэт боловч хумсны бүтцийн нэгдэл нь сулрах үзэгдэл ажээ. Хумс нь хатуу нягтралтай байдаг болохоор гэрэл толь мэт ойж жигд харагддаг. Харин нягтрал нь сулрахаар суларсан хэсэгт нь гэрлийн ойлт нь өөрчлөгдөж цагаан зураас толбо болж харагддаг байна. Үүний шалтгааныг олон янзаар тайлбарладаг ч ихэнх тохиолдолд уургийн дутагдлаас үүдэлтэй гэж үздэг байжээ.

Гэвч сүүлийн үеийн судалгаагаар дотоод бодисын солилцооны дутагдлын үед бий болдог гэжээ. Ерөнхийдөө дааврын өөрчлөлтийн үед илүү их үзэгддэг аж. Үүнээс хүнийг шинжих урлагт авч үзвэл, хумсны цагаан толботой байна гэдэг нь ерөнхийдөө ихэнх тохиолдолдганц бие, тогтвортой сексийн харьцаа байхгүй байна гэдгийг харж болох юм байна. Зарим тохиолдолд эм, тариа ихээр хэрэглэх үед ч үүсэх магадлалтай. Түүнчлэн багагүй тохиолдолд гар хангалга их хэмжээгээр хийдэг хүмүүст ажиглагддаг гэнэ.

Бидний бие организмын өөрчлөлт бүр бидний тухай ихийг өгүүлдэг ажээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ