Хар дарсан зүүдний шалтгаан

Та түр зүүрмэглэх зуур гэнэт сэрсэн мэт санагдаж, ойр хавийн чимээ сонсогдох боловч, өөрийгөө яаж ч хүчилсэн биеэ хөдөлгөж чадахгүй, орилмоор байсан ч дуу гарахгүй, яг л үхэл ирж байгаа мэт мэдрэгдэж эцэст нь ухаан орж сэргэх үед хамаг бие хүйт оргиж, хөлөрсөн байх үе танд тохиолдож байв уу?
Энэхүү үзэгдлийг дэлхийнийтэд маш олон янзаар хэлж, тайлбарладаг. Харин монголчууд “хар дарах, сүнсэнд даруулах” гэх мэтээрнэрлэдэг байна. Харин шинжлэх ухааны хэллэгээр “Sleep paralysis” буюу нойрны саажилт гэдэг ажээ. Энэ нь нойрны REM-stage (гаднаас харахад унтаж байгаа мэт боловч тархи ажиллагаатай байх үе)-ийн үед илрэх бөгөөд энэ үед хүний амьсгалах эрхтэн болон нүдний эргэн тойрноос бусад бүх булчин доод тэлэлтийн байдалд ордог байна. Тийм ч учир энэ үед өөрийгөө сэрүүн байна гэдгийг мэдэж байдаг ч биеэ удирдаж чаддаггүй бөгөөд хүний тархи хэвийн ажиллаж байдаг учир айдсыг мэдэрч, үүгээр хий юм харж эхэлдэг байна. Үүнээс санаа авч зарим телевизийн нэвтрүүлэг болон аймшгийн кинонууд бичигдсэн гэдэг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ