Г.Сарангэрэлийн гомдлыг Улсын дээд шүүхэд хүргүүллээ

Хар тамхи хэрэглэсэн хэргээр хоёр шатны шүүхээс 1.6 жилийн хорих ял сонсоод буй Г.Сарангэрэл Улсын дээд шүүхэд гомдол гаргалаа. Түүний гомдлыг өмгөөлөгч Г.Батбаяр өнөөдөр Улсын дээд шүүхэд хүргүүлсэн байна.
Г.Сарангэрэл өөрийгөө хар тамхи хэрэглээгүй, цагдаагийн хурандаа нарын явуулгаар зохиомол хэрэгт унасан гэж мэдэгддэг юм. Г.Сарангэрэл нь өдгөө ШШГЕГ-ын харьяа эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид хоригдож байна.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ