"Улаанбаатар олон улсын наадам”-ын кинонуудыг хөнгөлөлттэй үнээр үзнэ

“Улаанбаатар олон улсын наадам” өнөөдөр Тэнгис кино театрт нээлтээ хийлээ. Тус наадмын хувьд энэ сарын 8-12-ны хооронд болох бөгөөд олон улсын шилдэг уран бүтээлүүдийг хөнгөлөлттэй үнээр үзэх боломжийг олгож байгаа юм.

ССАЖЯ, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газар, Туркийн элчин сайдын яам, Монголын урлагийн зөвлөл болон Монголын кино урлагийн зөвлөлтэй хамтран зохиож буй уг наадам нь Монголын кино урлагийн салбарын хөгжлийг хангах, тус салбарт олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэлхийн сор болсон кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ