Байгалийн үзэсгэлэнт газруудыг Юнескод бүртгүүлнэ

Манай улс Юнескогийн Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай конвенцид 1990 онд нэгдсэн. Харин энэхүү конвенцийн удирдамжид зааснаар гишүүн орнууд Үндэсний жагсаалтаа 10 жил тутамд шинэчилж, боловсруулах үүрэгтэй бөгөөд манай улсын хувьд сүүлийн 18 жилд шинэчлэлт хийгээгүй байгаа юм.

Тиймээс ССАЖЯ, Дэлхийн өвийн хорооны зөвлөх байгууллагууд болон “Байгалийн нөөцийг хамгаалах олон улсын холбоо" дэлхийн өвд бүртгүүлэх Монголын 13 зүйлийн жагсаалтыг урьдчилсан байдлаар хэлэлцжээ.Тухайлбал, Монголын Их говийн цөл нутаг, Хэрлэн Мэнэнгийн тал зэрэг үзэсгэлэнт газруудыг жагсаагаад байна. Түүнчлэн Монголын говь дахь Баянширээ, Жодох, Нэмэгтийн үлэг гүрвэлийн орд газруудыг ч багтаах аж.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ