Оюутны виза картын захиалга маргаашнаас авна

Монголын оюутны холбооноос 2013-2014 оны хичээлийн жилд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих эрхийн карт, үнэгүй зорчих эрхийн бичиг буюу наалтны захиалгыг маргаашаас авч эхлэхээр болжээ.
Тиймээс энэ намар болон ирэх жил нийтийн тээврээр үнэгүй зорчих наалт, карт авах оюутан суралцагчид өөрийн сургуулийн оюутны холбоогоор дамжуулан виза карт, наалт захиалах боломжтой болж буй юм байна. Харин виза картын үнэ бүтэн жилийн хугацаанд 1700 төгрөг бол наалт нь мөн хугацаанд 4200 төгрөг байх юм байна.
Ийм зохион байгуулалт хийснээр оюутнууд ирэх есдүгээр сараас эхлэн нийтийн тээврээр үнэгүй зорчих боломж бүрдэх юм байна.
Н.Энхээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ