25-35 насны эмэгтэйчүүдийн үр хөндөлт их байна

Өнөөдөр ЭМЯ-ны сургалт мэдээллийн төвд “Жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслийн хүртээмж, хэрэглээг нэмэгдүүлэх, үр хөндөлтийн эрсдлээс сэргийлэх” төсөл танилцуулах уулзалт боллоо. Уг төслийг Мари Стопс Интернэшнл олон улсын байгууллага өнгөрсөн долдугаар сарын 1-нээс эхлэн 2,5 жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр болсон бөгөөд Монгол Улсын хэмжээнд жирэмслэхээс хамгаалах эм хэрэгслийн хүртээмж, хэрэглээг нэмэгдүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Иргэдийн эрүүл мэндийн боловсрол, мэдээлэл дутмаг байгаагаас жирэмслэлтээс хамгаалах эм бэлдмэлийн хэрэгцээ бага, үр хөндөлт их байгаа юм. Өнгөрсөн жилийн хувьд 1000 төрөлтөд 195 үр хөндөлт байгаа гэсэн тоо гарчээ. 25-35 насны эмэгтэйчүүдийн үр хөндөлтийн хувь өндөр байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ