Сураггүй болсон охин 10 жилийн дараа олджээ

Одоогоос 10 жилийн өмнө Индонезийн Суматра арлын эрэгт 9,2 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 20 метр өндөр цунами үүссэн юм. Тухайн үед нутгийн иргэд хорогдох байр хайн үймж эхлэх үед Септи Рангкутигийн гэр бүл дөрвөн настай охиноо тавцан дээр суулгажээ.
Гэвч охин тавцантайгаа сураггүй алга болов. Раудхатул Жанна охиныг нэгэн загасчин олж Венни гэж нэрлэх болжээ. Тэрээр Ачех мужийн эрэгт өссөн байна.
Хожим 10 жилийн дараа төрсөн ах нь охин дүүтэйгээ санамсаргүй таарч хаана амьдардагийг нь олж мэдээд ээжийгээ дуудан уулзуулсан гэнэ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ