E, C зөвшөөрлийг ТҮЦ машинаас аваагүй бол хөдөлгөөнд оролцохгүй

Нийслэлийн авто тээврийн газар Нийслэлийн замын цагдаагийн газартай хамтран энэ сарын 09-ний өдрөөс эхлэн E, C зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэнэ.

Тус зөвшөөрлийг өнгөрсөн сарын 22-ноос эхлэн ТҮЦ машинаар олгосон бөгөөд одоогоор 500 гаруй ачаа тээвэр эрхлэгчид аваад байна. В ангиллын 3500 кг-аас бага бүх жинд 10 мянган төгрөг, C ангиллын 3500 кг-аас дээш бүх жинд 15 мянган төгрөг, Е ангиллын 5000 кг-аас дээш чиргүүлтэй бүх жинд 20 мянган төгрөгийг төлж зөвшөөрлийг авах юм.

Мөн ачаа, тээврийн машин хориглосон газруудад хязгаартай цаг буюу 08.00-21.00 цаг хүртэл зорчих шаардлагатай бол түр зөвшөөрлийг авах боломжтой. E, C зөвшөөрлийг зургаан сараар олгож байгаа ажээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ