Улаанбаатарт 16 хэм дулаан байна

Малчид, тариаланчид ард иргэдийн анхааралд:

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хур тунадас, цас орж хүчтэй салхи шуурга шуурч, хүйтэрхийг анхааруулж байна.

Говийн аймгуудаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, төв болон говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 6-11 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 15-17 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 градус дулаан, харьцангуй чийг 62 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ