Олон улсын үнэлгээний баг манай улсад ажиллаж байна

10 дугаар сарын 6-наас 10-ны өдрүүдэд Монгол улсад олон улсын үнэлгээний баг ажиллаж байна. Монгол Улсын гамшгаас хамгаалах бүтэц, үйл ажиллагаа, албан хаагчдын бэлтгэл бэлэн байдал, эрэн хайх, аврах ажиллагааны өнөөгийн чадавхи, багаж техник хэрэгсэлтэй танилцаж, дүн шинжилгээ хийхээр Япон, БНХАУ, Шинэ Зеланд, БНСУ-ын экспертүүдээс бүрдсэн баг ирсэн байна.
Энэ зөвлөмжийн дагуу олон улсын түвшинд эрэн хайх,аврах үйл ажиллагаа явуулах чадвартай аврагчдыг бэлтгэх юм.Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгээс зохион байгуулдаг сургалт, уулзалтуудад жил бүр манай улсаас албан хаагчид оролцож, бусад улс орны эрэн хайх, аврах үйл ажиллагааны чадавхиас суралцаж, үндэсний хот дотор эрэн хайх, аврах бие бүрэлдэхүүний чадавхийг байнга сайжруулсаар ирсэн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ