10-р ангийн сурагч сайн үйлсийн аян эхлүүлжээ

Хүний сайхан сэтгэлд нас, хүйс хамаардаггүй гэдгийг Б.Нэмүүцэцэг охин харуулж байна. Тэрээр “Шинэ эхлэл” Олон улсын лаборатори сургуулийн 10б ангийн сурагч бөгөөд “Нэмүү” нэртэй сайн үйлсийн аянг зохион байгуулж байна.

“Нэмүү” сайн үйлсийн аяны зорилго нь хичээлийнхоцрогдол арилгах, өөртөө итгэлтэй, биеэ зөв сайхан авч явахад сургах зэрэг бусад хэлбэрээр хүүхэд, гэр бүлийн сайн сайхны төлөө чиглэж буйгаараа онцлогтой аж.

Тус аянаа Сүхбаатар дүүргийн 25 дугаар тусгай сургуулиасэхэлж байна. Тэрээр шүлэг бичих хоббитой бөгөөд өөрийн шүлгийн номоо гаргах гэж байгаа юм байна. Түүний сайн үйлсийн аяны санхүүжилтид ээж аав нь тусалж байгаа гэнэ.

Ирээдүйд сэтгүүлч болох зорилготой энэ бяцхан охин өөрийн сайхан сэтгэл, хүн чанараараа үеийн нөхөддөө болон бяцхан дүү нартаа тусалж, үлгэр дууриал болж байна.

Э.Үжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ