Хүүгээ заазуурдсан аав суллагдаж, дүүг нь зоджээ

Энэ сарын 10-нд Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд тавхан настай хүүхдээ заазуурдан бэртээсэн аймшигт хэрэг гарсан. Дуудлагын дагуу очсон эмч өөрийн Фэйсбүүкт энэ бүхнийг бичсэнээр хэрэг илэрсэн юм. Харин хүүгээ заазуурдсан аавыг цагдаагийн байгууллагаас саатуулаад байв. Гэвч Баянзүрх дүүргийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж буй уг хэрэгт прокурорын байгууллагаас аавыг нь хорих шаардлагагүй гэснээр өчигдөр сулласан байна. Гэтэл аав нь суллагдсан даруйдаа гэртээ очиж, хоёр настай охиноо зоджээ. Тиймээс “Лантуун дохио” төвөөс эх хүүхдүүдийг хамгаалалтад аваад байгаа аж. Харин заазуурдуулсан хүү Цэргийн төв госпиталд хэвтэн эмчлүүлж байгаа билээ.
Суллагдсан ч хэргээ дахин үйлдсэн аавыг өнөөдөр цагдан хориод байна.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ