Гишүүд цахим төхөөрөмжинд будилж байна

УИХ-ын намрын ээлжит чуулган Солонгос улсаас шинэ тоног төхөөрөмж авчирч цахим хэлбэрт шилжсэн. Намрын чуулган эхлээд удаагүй байгаа энэ өдрүүдэд Их Хурлын гишүүд цахим төхөөрөмжиндөө түүртэж нилээдгүй сандарч харагдана.

Тухайлбал, үг хэлэх кнопоо дарахад нэр нь дэлгэц дээр гарахгүй байна. Санал хураалт явуулахад гишүүд товчлуураа андуурч дарах будилж, бухимдах нь гишүүд эхнээсээ бухимдаад эхэллээ.

Өнөөдөр л гэхэд УИХ-ын дарга З.Энхболд чуулганы нэгдсэн хуралдааныг эхлүүлэхээр гишүүдийн ирцийг бүртгэн цаг хэлэх гэж нилээдгүй будилав. Өглөө 09.00 цагт эхлэх чуулганы хуралдаан нэг цаг хойшилж эхэлсэн. ХаринУИХ-ын дарга З.Энхболд “Одоо 10.58 цаг болж байна, гишүүд чуулганы танхимд орж ирцгээе “ хэмээн дахин нэг цаг хойшлуулж хэлсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ