Боом өвчнөөр хоёр хүн өвчилжээ

Дорнод аймгийн Хэрлэн суманд хоёр хүн боомоор өвчилжээ.

Тархвар судлал болон лабораторийн шинжилгээгээр ”Боомын арьсны хэлбэр”-ээр үхрээс халдвар авсан болох нь нотлогджээ.

Мөн Төв аймгийн Лүн сумын хоёрдугаар багийн нутаг "Хөшгийн-Өвөр" гэдэг газар 13 үхэр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн байна. Дээрх малыг устгаж, дээж авч аймгийн Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторид шинжлүүлэхэд "Үхрийн хорт салст халуурал" өвчин болох нь батлагджээ. Иймд сумын Засаг даргын захирамжаар долоо хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэмийг тогтоосон байна.

Тиймээс малчид, ард иргэдэд мал үхвэл малын эмчид яаралтай хандаж, шалтгааныг тогтоолгох, үхсэн мал амьтантай харьцахгүй байх, шаардлага гарвал бээлий өмсөх, үхсэн болон өвчилсөн малтай харьцсаны дараа халуурах, толгой өвдөх, хар тав бүхий шарх гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл харьяа эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандахыг зөвлөж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ