Албан ёсны зөвшөөрөлтэй 12 төлбөртэй зогсоол

Нийслэлд төлбөртэй зогсоол байгуулах талаар 2009 оноос яригдаж эхэлсэн бөгөөд туршилтаар Спортын төв ордон, Хангарьд ордон, УДЭТ-ын үүдэнд төлбөрт зогсоол байгуулсан.
Ийнхүү 2012 онд нийслэлийн Засаг даргын 544 дүгээр захирамж гарснаар албан ёсны зөвшөөрөлтэй, нийслэлтэй гэрээ байгуулсан 12 төлбөртэй зогсоол ажиллаж байна.
Үүнд:
- Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, Дүүргийн ЗДТГ-ын орчмын авто зогсоол.
- Сүхбаатар дүүргийн 1-р хороо, "Гурван гал" худалдааны төвийн баруун талд.
- Сүхбаатар дүүргийн 2-р хороо, Авто тээврийн газрын зүүн талд.
- Сүхбаатар дүүргийн 1-р хороо, НЗЦГ-ын урд талын зогсоол.
- Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Спортын төв ордон.
- Сүхбаатар дүүргийн 4-р хороо, Сөүлийн гудамж, УДЭТ.
- Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Дүүргийн ЗДТГазар орчимд.
- Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Барилгачдын талбай орчмын авто зогсоол.
- Чингэлтэй дүүргийн 5-р хороо, Ялалтын талбай орчмын авто зогсоол.
- Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Хангарьд ордон.
- Чингэлтэй дүүргийн 4 хороо, 3-н яамны орчимд.
- Баянгол дүүргийн 5-р хороо, Шастины нэрэмжит 3 дугаар нэгдсэн эмнэлэг орчимд.
Эдгээрээс бусад төлбөртэй авто зогсоолууд нь иргэдээс хууль бусаар хураамж авч байгаа гэсэн үг юм. Нийслэлийн хэмжээнд энэ асуудлыг журамлахаар эрх бүхий байгууллагууд хамтран зохион байгуулалттай арга хэмжээ авахаар болсон.
Я.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ