Эмч нар улсын эмнэлгийг ашиглан хувийн бизнесээ цэцэглүүлж байна

ГССҮТ-ийн зарим эмч нар улсын эмнэлгийг ашиглан, өөрийн хувийн дурангийн аппаратаар эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг байна. Түүнчлэн гэр бүлийн гишүүний компаниас ханган нийлүүлэлт хийж, чанарын баталгаажилтгүй эм, хэрэгслийг хагалгааны тасгийн өрөөнүүдэд 4-6 эмчийн “мэдэлд” хадгалуулдаг аж.

Ийнхүү эмнэлгийн хэрэгсэл, хиймэл үе, имплантыг авч мэс засалдаа хэрэглэдэг байна. Тэд нэг үеийг 3500-4500 ам. доллароор үнэлэн үе суулгах хагалгааг хийдэг бөгөөд эдгээр үйлдлүүд нь эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн хэрэг бөгөөд Эрүүл мэндийн тухай хууль болон Эрүүл мэндийн сайдын тушаал зэрэг холбогдох бусад хууль, дүрмийг зөрчиж байгаа юм.

Мөн тус эмнэлгийн компьютерт томографи аппарат нь оношилгооны шаардлага хангахгүй болсноос оношилгоог цаг алдаж хийх зэргээр иргэдэд чирэгдэл учруулсаар байна.

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ