Манай улсын 1600 орчим хүүхэд харааны бэрхшээлтэй

Манай улс дэлхийн хараа хамгаалах өдрийг (WSD) жил бүрийн 10 дугаар сарын 2 дахь пүрэв гарагт Зайлсхийж болох сохрол ба сул харааг бууруулахад чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулдаг. Дэлхий дээр ойролцоогоор 284 сая хүн хараа муутай байдгаас 39 сая нь бүрэн хараагүй, 245 сая нь сул хараатай гэсэн тоо байдаг аж. Өндөр хөгжилтэй улс оронд хүүхдийн харааг 3-5 настайгаас нь шалгуулж, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулдаг гэнэ.
Монгол улсын хувьд 2013 оны тоон мэдээллээр харааны бэрхшээлтэй 14 800 гаруй хүн байгаагаас 5 хүртлэх насны 314, 6-15 насын буюу сургуулийн насны хүүхдүүд 1209, 16-35 насныхан 3384, 60-аас дээш насны 3903 хүн байна. Орчин үед техник, технологи өндөр, хурдацтай хөгжиж байгаагийн хэрээр хүнд үзүүлэх сөрөг нөлөө нь мөн тэр хэрээр өсөж байгааг анхааралдаа авах шаардлагатай болжээ. Хүүхдүүдийг ухаалаг гар утас, зөөврийн компьютер, Ipad зэргээр хараа хяналтгүй тоглуулснаас болж харааны сулралтай хүүхдийн тоо нэмэгдсээр байна. Энэ тал дээр эцэг, эхчүүд, асран хамгаалагчид нь анхаарах хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байгаа юм.
Энэ жилийн хараа хамгаалах өдрийг угтан нүдний эрсдэлт бүлгийн хүмүүст чиглэсэн эрүүл мэндийн боловсрол олгох, үзлэг шинжилгээнд хамруулах зэрэг ажлуудыг зохион байгуулж байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ