Нийслэлийн цагдаагийн газар авлигатай тэмцэх талаар санал солилцлоо

Нийслэлийн цагдаагийн газраас авилгатай тэмцэх, иргэдэд өөрсдийн үйл ажиллагааг нээлттэй болгож ажлын чанар, үр дүнг дээшлүүлэх зорилгоорТрансперенси Интернешнл авилгын эсрэг дэлхийн хөдөлгөөний тэргүүлэгч, иргэний нийгмийн байгууллагатай хамтран ажиллах талаарх санал солилцох уулзалтыг өчигдөр зохион байгуулжээ.

Уулзалтад манай улсын цагдаагийн төлөөлөгчдөөс гадна дээрх хөдөлгөөний олон орны төлөөлөгчид оролцсон юм. Тэд Монгол Улсын цагдаагийн байгууллагад тулгамдаж буй асуудлууд, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бусад орны цагдаагийн байгууллагын авилгатай хэрхэн тэмцэж байгаа талаар хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцсан байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ