Н.Энхбаяр Улаанбаатарт газардлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн өршөөлөөр хугацаанаасаа өмнө суллагдсаны дараа эмчилгээ хийлгэхээр БНСУ-ыг зорьсон МАХН-ын дарга Н.Энхбаяр дөнгөж саяхан Чингис хаан нисэх онгоцны буудалд газардлаа.
Нэг жил гаран БНСУ-д эмчлүүлж байгаа түүнийг намын нөхөд нь эргэж тойрдог бөгөөд эх орондоо удахгүй ирнэ гэсэн мэдээлэл хэд хэдэн удаа гарч байсан ч ирээгүй.
Мөн түүнийг БНСУ-аас иргэншил хүссэн гэх мэдээ энэ долоо хоногт гарч багагүй шуугиан дэгдээсэн. Түүнчлэн Н.Энхбаярыг өөрийн улсын иргэн болохыг зөвшөөрсөн гэсэн мэдээ Солонгосын зарим мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан ч МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба энэ бүхнийг эрс үгүйсгэсэн юм. Түүнийг эх оронд нь ирүүлэхгүй байх үйл ажиллагаа явуулж байна хэмээн намын нөхөд нь мэдээлж байсан. Гэвч тэрээрөнөөдөр эх орондоо хүрэлцэн ирлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ