Жолооны үнэмлэхээ гээж үрэгдүүлсэн, солиулах бол

Хэрэв та жолооны үнэмлэх үрэгдүүлсэн, хуучирч муудсан үнэмлэх солиулах бол дараах материалыг бүрдүүлж ЦЕГ-ын Лицензийн төвийн үйлчилгээний танхимд долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гаригуудаар өглөөний 08:00 - 17:00 цагийн хооронд үйлчлүүлнэ үү.
- Иргэний үнэмлэхний хуулбар /иргэний үнэмлэх орлох бичиг баримт, гадаад паспорт, Нийгмийн даатгалын дэвтэр, Эрүүл мэндийн дэвтэр, Цэргийн үүрэгтний үнэмлэх/
- Цээж зураг 1% /4х6см/
- Дараах дансанд жолооны үнэмлэхний үнэ тушаана:
- Хүлээн авагч байгууллага – ЦЕГ
- Хүлээн авагч банк – Төв төрийн сан
- Данс – 900012408
- Тушаах мөнгөн дүн – 12500 төгрөг /Дээрхи материалыг өөрийн биеэр бүрдүүлж өгснөөр ажлын 5 хоногт үнэмлэх нөхөж олгогдоно./
- Солиулах бол гэмтсэн, хуучин үнэмлэх

Хаяг: Баянзүрх дүүрэг, Доржийн гудамж, Home Plaza төвийн зүүн талд Иргэн таны төлөө төв /Хуучин Цагдаагийн сүлд чуулгын байр/

Эх сурвалж: ЗЦГ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ