Нийслэлийн Засаг дарга аж ахуйн нэгжүүдэд хандан уриалга гаргалаа

Нийслэлийн375 жилийн ойг угтаж "Их хотын хямдралтай худалдаа”-г 2 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэхүү худалдаанд оролцох 90 гаруй аж ахуйн нэгжийн захирлуудыг өнөөдөр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Улаанбаатар хотынЕрөнхий менежер Б.Бадрал, Засаг даргын орлогч нар, Захирагчийн ажлын албаны Хүнсхудалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа нар хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга нийслэлд үйл ажиллагаа явуулж буй соёл урлаг, нийтийн тээвэр, худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудын хамт олонд хандан “Нийслэл хот үүсч байгуулагдсаны 375 жилийн ойг тохиолдуулан байгууллага бүр өөрсдийн үйл ажиллагааг иргэд, үйлчлүүлэгчид рүү хандуулан, тодорхой санал санаачлагыг өрнүүлэн хамтран ажиллах”-ыг уриаллаа. Ажахуйн нэгжүүдийн зүгээс чИх хотын хямдралтай худалдааны үеэр иргэдээ хэрхэн баярлуулж,ямар ажилзохион байгуулах гэж байгаагаа танилцуулсан юм. Нийслэлийн удирдлагууд хотын хэмжээнд хийгдэж буй ажлуудыг танилцуулан, иргэдийнхээ төлөө зохион байгуулж буй энэхүү арга хэмжээг дэмжин хамтран ажиллаж байгаа аж ахуй нэгжүүдэд талархсанаа илэрхийллээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ