Нэг аймаг, сумдад 5-15 сая төгрөг ноогдож байна

Энэ жил 50 гаруй сая малд нийтдээ 2.150 мянган тонн байгалийн хадлан өвс, 75 мянган тоон үйлдвэрийн болон гар тэжээл шаардлагатай. Одоогийн байдлаар 1.36 мянган тонн хадлан бэлтгээд байгаа нь төлөвлөсөн тэжээлийн 50 гаруй хувьтай явагдаж байна.

“Энэ үзүүлэлт өнгөрсөн жилтэй харьцуулахад бага байна. Учир нь аймаг, сумдууд хадлан, тэжээл бэлтгэх мөнгө, техник, тоног төхөөрөмж дутагдалтай байгааг иргэд ярилаа. Үүнийг судалж үзээд энэ жил малчдын ноосны урамшуулалд 36 тэрбум төгрөгийг төсвөөс гаргаж өгсөн. Ойролцоогоор нэг аймаг, сумдад 5-15 сая төгрөг ноогдож байгаа бөгөөд малчид өвлийг өнтэй давахын тулд малын хашаа, хороо, худаг ус, өв тэжээлээ базааж авахад хэрэглэх боломжийг олгож байгаа юм” хэмээн ҮХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн П.Ганхуяг хэллээ. Хадлан бэлтгэлийн дунд оврын механикжсан трактор, хадуур, тармуур зэргийг яамнаас шинээр авсан. Мөн сумдын төвшинд ажиллах боломжтой тэжээлийн дунд оврын 30 гаруй цехийн тоног төхөөрөмжийг оруулж ирэн, эдгээр тоног, төхөөрөмж, техник хэрэгслүүдийг малчид түрээслүүлэн хэрэглэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ