Эмнэлгүүдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ чанарын шаардлага хангадаггүй

МХЕГ-аас 2014 оны төлөвлөгөөний дагуу эрсдэлтэй эмнэлгүүдэд хяналт, шалгалт хийсэн. Шалгалтанд хамрагдсан эмнэлгийн хоол үйлдвэрлэлийн газрын 32 хувь нь мэргэжлийн байгууллагын зураг төслийн дагуу зөв зохион байгуулалттай баригдаагүй байна.
Мөн эмнэлгүүдийн 50,5 хувь нь хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд дотоодын хяналтын журам боловсруулж мөрдөөгүй, ариун цэвэр, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын талаар ажиллагсдад сургалт явуулаагүй, бэлэн бүтээгдэхүүний хүрэлцэх гадаргуугаас дээж авч шинжлүүлээгүй ба бүртгэл хөтлөх асуудал хэвшил болгоогүй зэрэг зөрчил илэрчээ.Түүнчлэн 43 хувь нь гарал үүслийн баталгаагүй түүхий эд, бүтээгдэхүүн, хүнсний нэмэлтийг хоол үйлдвэрлэлд хэрэглэдэг байна.
Нийт төв болон тусгай мэргэжлийн төв эмнэлгийн 56 хувь, амаржих газрын 67 хувь, нэгдсэн эмнэлгийн 50 хувь, хувийн хэвшлийн эмнэлгийн 67 хувь нь эмчилгээний хоолны тэжээллэг чанар, эрүүл ахуйн аюулгүй байдалд мэргэжлийн байгууллагаар үнэлгээ, дүгнэлт хийлгэдэггүй болох нь тогтоогдсон байна.
Я.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ