Стандартчилалын байгууллагынхан Туул голоо цэвэрлэнэ

Дэлхийн Стандартын өдөр өнөөдөр тохиож буй. Үүнтэй холбоотойгоор Стандартчилал хэмжилзүйн газрын ажилтны баярын хурлыг яг одоо зохион байгуулах гэж байна.
Энэ үеэр төрийн алба хаагчийн тангараг өргөх ёслол болох бөгөөд тус салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан 20 хүнийг “Стандартчилал хэмжилзүйн тэргүүний ажилтан” цол тэмдэг, жуух бичгээр шагнах юм.
Ийнхүү 11.00 цагаас тус байгууллагын хамт олон БЗД-ийн Засаг даргын тамгын газрынхантай хамтран хатан Туул голынхоо хог хаягдал, бохирдлыг цэвэрлэх эко үйл ажиллагааг зохион байгуулах гэнэ.
Я.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ