Бэлэн гоймонгийн амтлагчийг хаягдал тосоор хийдэг гэнэ

Олон улсын OMNI 2 телевизийг мэддэг хүмүүс олон байдаг нь мэдээж. Гэхдээ энэхүү мэдээлэлийг олж үзэж амжаагүй үзэгчдэд зориулан хүргэж байна. Бэлэн гоймон хортой, битгий ид гэдэг дээ. Гэхдээ яг ямар хор түүнд агуулагдаж байна вэ? Гол асуудал гоймондоо биш амтлагчиндаа байдагийг энэхүү ТВ шоугаар олон нийтэд ил болгожээ.

Бэлэн гоймонгийн дотор талд 2-3 ширхэг жижиг гялгар уутанд савласан амтлагч байдаг. Тэгвэл тэр амтлагч, тэр тусмаа БНХАУ д үйлдвэрлэдэг Канг ши фу /康师傅/ бэлэн гоймонгийн доторхи амтлагч /地沟油/ "но"-той болох нь тодорхой боллоо. Илүү ойлгомжтой болгох үүднээс шууд тайлбарлая. Доорх зурагт үзүүлж буй газар доорх /хятадаар бол ди гөү ёоү/ ийм л тосыг ашигладаг байна.

Үүнийг анх Хонг Конгчууд ТВ шоугаараа үзүүлж олон нийтэд сэрэмжлүүллээ. Газар доорхи тос гэдэг нь элдэв хоолны угаадас, үлдэгдэл, хаягдлаас гаргаж авсан тос бөгөөд мөн муу усны нүхнээс ч түүнийг гаргаж авч амтлагчны найрлаганд оруулдаг байжээ. Хятад улс өөрийн тэрбум хүнээс гадна дэлхий дээрхи хүн төрлөхтнийг давхар тэжээж буй энэ гүрэн сайныг ч, саарыг ч хийнэ.

Жич: энэ удаад бид зөвхөн Канг ши фу бэлэн гоймонг дурьдлаа.

Б.Уянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ