Улаан буудайн импортын хэмжээг багасгалаа

ҮХААЯ-наас нэр бүхий нэг спиртний үйлдвэр, дөрвөн гурилын үйлдвэрт нийт 49 мянган тонн улаан буудай импортлох эрхийг олгоод байсан. Ингэснээр гурилын үйлдвэрүүд дотоодын тариаланчдаас улаан буудай авахгүйд хүргэж байна гэж Үр тариа эрхлэгчдийн холбооны шүүмжлэлд өртсөн.

Гэтэл одоо үлдсэн дотоодын улаан буудайн цавуулаг багассан учраас чанартай гурил гаргахын тулд импортоор цавуулаг өндөр улаан буудай авч холих шаардлагатай болсон талаар гурилын үйлдвэрийн удирдлагууд учирлаж байсан юм.

Тэгвэл үүссэн нөхцөл байдлыг харгалзан үзээд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Гурилын үйлдвэрүүд, Үр тариа эрхлэгчдийн холбооны албаны төлөөлөл хэлэлцсэний эцэст зөвшилцөлд хүрч, улаан буудай импортлох зөвшөөрөл олгосноос тодорхой хэмжээгээр хасч, хүчингүй болгожээ. Ийнхүү гурилын үйлдвэр, тариаланчдын хоорондын маргаан цэгцэрлээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ