Ховордсон амьтан агнаж, 50 сая төгрөгийн хохирол учруулжээ

Ховордсон ан амьтанг хулгайгаар агнах явдал сүүлийн үед ихсээд байна.

Дорноговь аймаг дахь хилийн 0129 дүгээр зурваст энэ сарын 7-нд тус аймгийн харьяат хоёр иргэн хар сүүлт, цагаан зээр агнаж байсныг хилчид үйлдэл дээр нь саатуулжээ.

Ховордсон амьтныг агнахаар тохиролцсон байснаа мэдүүлсэн бөгөөд машин, буу, дурантайгаа явж байсан байна. Байгальд 50 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан учир тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ