Зөвшөөрлийн тухай хуулийн төслийн хүрээнд гишүүд асуулт хариулт авч байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Засгийн газрын өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн хүрээнд хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт хариулт тавьж байна.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: “Нэг лиценз цаашаа 4-6 болж задардаг. Энэ нь лицензийн ангиллыг хэт ерөнхий заасантай холбоотой. Үүнээс болж зөвшөөрөл лиценз 1464 болж олширсон байгаа. Шинэ хуулийн хүрээнд энэ олон зөвшөөрөл арилах уу. Хоёрт, Засгийн газрын бүтцийн хуульд өөрчлөлт орсноор Зам тээврийн яам, Барилга хот байгуулалтын яам хоёр нэгдэж байгаа. Шинэ сайд томилоход өмнө олгосон лиценз, зөвшөөрөл цуцлагдаж, бизнес эрхлэгчдийг хохироодог. Ер нь зөрчил гаргаагүй бол зөвшөөрөл нь автоматаар сунгагддаг системд шилжиж болдоггүй юм уу. Төрийн албан хаагчийн буруутай үйлдлээс болж, бизнес эрхлэгч хохирох тохиолдол бий. Энэ тохиолдолд хохирлыг хэрхэн барагдуулах вэ?
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг: “Зөвшөөрлийн нэр төрлийг дотор нь хуваах, өргөжүүлэн тайлбарлахыг хориглосон. Хуулийн төсөлд зөвшөөрлийг дотор нь гурав хуваасан. Онцгой, тусгай, энгийн гэж... Онцгой зөвшөөрлийг Засгийн газар, сайдын төвшинд, тусгай зөвшөөрлийг яамны эрх бүхий албан тушаалтан, энгийн зөвшөөрлийг орон нутаг олгоно. Мөн хугацаа өөр өөр.Тухайлбал, онцгой зөвшөөрлийн хугацаа 10 жил, тусгай зөвшөөрлийн хугацаа 15, энгийн зөвшөөрлийг хугацаагүй байхаар хуульчилж өгнө. Хүчингүй болгох тохиолдолд иргэний эрх чадамжгүй байсан, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн зэрэг нь батлагдвал зөвшөөрлийг хүчингүй болгоно. Бусад тохиолдлоор хүчингүй болгохыг хориглоно” гэв.
Чуулган үргэлжилж байна
СЭТГЭГДЭЛ БИЧИХ