Толгойд нь уут углан дээрэмдэх гэж байжээ

Хүүхдүүд нэгнийгээ дээрэлхэх, зодох, дээрэмдэх зэрэг хэрэг багагүй гардаг ч энэ талаар эцэг, эхдээ хэлдэг нь цөөн.
Тэгвэл нэгнийхээс толгойд уут углаж байгаад дээрэмдэхийг завдсан ноцтой хэрэг гарсныг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Хохирогч хүүхэд лимбээр тоглодог болохоор амьсгалаа харьцангуй удаан түгжиж чаддаг гэнэ. Хэрэв тийм биш байсан бол амиа алдах байсныг ч үгүйсгэхгүй юм хэмээн эх сурвалжууд ярьж байлаа.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ