Вакум савалгаан дахь нян үхэлд хүргэх аюултай

Вакумжуулсан хоол хүнсийг харьцангуй аюул багатай гэж үздэг. Энэ нь аюулгүй гэсэн үг биш юм.
Данийн техникийн их сургуулийн эрдэмтэд энэ талаар дараах дүгнэлтэд хүрсэн байна. Хүнсний бүтээгдэхүүн хүчилтөрөгчгүй нөхцөлд listeria monocytogens патогенууд илүү хор хөнөөлтэй болох магадлал өндөр гэнэ. Тиймээс вакум савалгаа бүхий цагаан идээ, загас, мах, ногоо, хагас боловсруулсан бүтээгдэхүүн болон зайрмаг зэргээс зайлсхийхийг эрдэмтэд сануулж байгаа юм байна.
Вакум савалгаан дахь нянгаар халдварласан өвчтөнүүдийн дөрөвний нэг нь нас барах магадлалтай байдаг гэдгийг Данийн мэргэжилтнүүд онцолжээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ