Дархан-Уул аймагт дахин хоолны хордлого гарчээ

Дархан-Уул аймагт дахин хоолны хордлого гарлаа. Тус аймгийн Шарын гол сумын 11-н жилийн хоёрдугаар сургуулийн 6а бүлгийн хүүхдүүд гэдсээр нь өвдөөд, бөөлжөөд байна гэсэн мэдээлэл иржээ.
Уг мэдээллийн дагуу МХЕГтаван төрлийн арчдас, дээжийг авч лабораторид хүргүүлсэн байна.
Одоогийн байдлаар 4 хүүхдийн бие хүндэвтэр байдалтай, 12 хүүхэд болон ангийн багшийг эмчийн хяналтанд буюу эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа гэнэ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ