Хурууны хээгээр хил нэвтрэхэд 20-30 секунд болно

Хурууны хээгээр хил нэвтрүүлэх төхөөрөмжийг ажиллуулж эхэллээ. Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар нь цахим шинэтгэлийн хүрээнд шилжилт хөдөлгөөний бүртгэл, хяналтын мэдээллийн нэгдсэн систем байгуулах зорилгоор "Э-иммигрэйшн" төслийг эхлүүлжээ.
Төслийн хүрээнд өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор нүүрс тээврийн үйлчилгээнд явж байгаа жолооч нарын хурууны хээг шалган хил нэвтрүүлэх болсон гэнэ.
Энэ нь жолооч нарын цгагийг хэмнэж, 20-30 секундэд хил нэвтрэх боломжтой болсон байна. Энэ ажил амжилттай явагдаж байгаа учраас Буянт-Ухаа, Замын-Үүд зэрэг томоохон боомтоор үйлчлүүлж буй Монгол Улсын иргэдийг хурууны хээгээр хил нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хийж байгаа гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ