Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр:

-Зөвшөөрлийг цөөрүүлэх хууль орж ирж байгааг дэмжиж байна. Үүнээс гадна зөвшөөрөлтэй адилтгах хязгаарлалт хийгдсэн журмуудыг яаж зохицуулах вэ?Хуульд үндэслээгүй зөвшөөрөл гэж юуг хэлж байна вэ?

Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Гарамгайбаатар: -Хуульд үндэслээгүй маш олон зөвшөөрөл байсан. Яам, нэг албан тушаалтан гаргасангээд зөвшөөрөл байсан. Үүнийг бид зохицуулж байна. Үндэсний аюулгүй байдал, шашинтай холбоотой асуудал онцгой байдлын хүрээнд зөвшөөрөл олгоно.

УИХ-ын гишүүн Л.Болд:

-Үнэт цаас үйлдвэрэх зөвшөөрөл үлдээд байна. Төрийн албан тушаалтны гарын үсгээр үнэт цаас бий болоод байна. Ашигт малтмал дээр энэ асуудал их гардаг. Үнэт цаас үүсгээд лицинзээр наймаа хийгээд байдаг.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Гарамгайбаатар: -Энэ хуулийн төслийг байнгын хороогоор хэлэлцэхэд олон гишүүд хэлэлцэхийг дэмжсэн. Хэрвээ чуулганаар хэлэлцэхийг дэмжвэл дараагийн хэлэлцүүлгээргаргасан саналуудыг хэлэлцээд явна.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

-Энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Өнөөдрийн үйлчилж байгаа хуулиар ихэнх зөвшөөрлийг салбарын яамд олгодог. Яамдад хүнд суртал их байдаг. Хүнд суртлыг хөнгөвчлөх талаар сайн хуульчилж өгөх хэрэгтэй болов уу?

Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Гарамгайбаатар: -Хүнд суртлыг арилгах талаас нь хуулинд заалтуудыг сайн тусгаж өгсөн. Хүнд суртлыг арилгахыг Засгийн газар, аж ахуйн нэгжид аль алинд нь байгаа.Тиймээс энэ хууль сайн хэрэгжих болов уу гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Хуулийн хувьд хүнд суртлыг арилгах шаардлага байгаа. Бизнесийн салбарынханд чирэгдэл их үүсгэдэг.Аудит, татвар чиглэлд зөвшөөрөл үйл ажиллагаа явуулдаг байхгүй бол болохгүй. Энэ талын зүйл байхгүй байх юм.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Гарамгайбаатар: -Татвар болон бусад санхүүгийн чиглэлийн байгууллагууд бидэнтэй ажлын хэсэгт хамтарч ажилласан. Мэргэшсэн нягтлангийн чиглэлийн асуудлыг төрийн бус холбоонд өгөхгүйгээр зөвшөөрөл олгохооргүй заасан. Шаардлагатай гэвэл зөвшөөрөл олгож болно.

Ийнхүү гишүүд сонирхсон асуултдаа хариулт авсны дараагаар саналаа хэлсэн юм. Гишүүдийн дийлэнх нь уг хуулийг хэлэлцэхийг дэмжиж байлаа. Тиймээс уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ