“Зайсан - Соёл Амралтын Цогцолбор"- усан оргилуур

Олон улсын стандартад бүрэн нийцсэн гэрэлтүүлэг бүхий хөгжмийн ая хэмнэлээр оргилдог усан оргилуурыг ашиглалтад орууллаа. “Зайсан - Соёл Амралтын Цогцолбор” 2015 онд бүрэн ашиглалтад орох ба үндэсний түүх соёлын үзмэр, Угсаатны музей, уран зургийн галларей, кино театр, концертын танхим, залуу хосууд гал голомтоо бадраах гэрлэх ёслолын цогц танхим, олон үндэстний зоог, хүүхэд багачуудад зориулсан тоглоомын төв, задгай театр, мөсөн гулгуурын талбай, оффис, хурлын танхим, бүх төрлийн худалдаа үйлчилгээний төв гээд дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээг нэвтрүүлэх юм байна

СЭТГЭГДЭЛ БИЧИХ