Пиарчид чансаагаа харуулна

Монголд тоотой хэдхэн пиарчид буюу харилцааны стратегичид бий. Тэгвэл эдгээр алдартнуудын чухам хэн нь хэн бэ гэдгийг тодруулах нэгэн үйл явц өрнөж буй нь “Улс төрд шинэ манлайлагч” төсөл аж.

Тус төслийн гуравдугаар шатанд шалгарч үлдсэн 90 оролцогч дөрвөн анги болон хуваагдаж анги бүрийг нэг пиарчин дааж авсан байна.

Тодруулбал “Улс төрд шинэ манлайлагч” төслийн I бүлгийг сэтгүүлч Л.Болдхуяг, II бүлгийг “Боролдой”С.Мягмар,III бүлгийг “Аригу медиа”-гийн Л.Ариунбат,IV бүлгийг “Нирун фильм”-ийн Р.Батсайхан тус тус дасгалжуулж эхэлжээ.

Үе үеийн төрийн тэргүүнүүдийг дасгалжуулж ирсэн эрхэм С.Мягмар хэлэхдээ “Пиар бол хоёр хүн бөмбөг тоглохтой адил.

Таны шидсэн бөмбөг эргээд ирэхдээ хэрхэн даялахыг хараад дараагийн алхмаа төлөвлөхийг “пиар” хэмээн тодорхойлсон алдарт Р.Батсайхан, үе үеийн сонгуульд улс төрчдөд ус агаар мэт хэрэгцээг бий болгогч Л.Болдхуяг, мэдээлэл харилцааны тактикийн онол буюу коммуникацийг ажил амьдралтай утгаар нь холбогч, брэндинг мастер Л.Ариунбат.

Тэд бүгд өөр өөрийн гэсэн тактик, арга барилаар ажиллаж залуу улс төрчийг тодруулах нь лавтай. Тэгэхээр хэн нь хэрхэн пиарддагийг “Улс төрд шинэ манлайлагч” төслийн явцаас харж болох нь.Хөшигний ард жор найруулж, тун боож суудаг эрхмүүд ийнхүү олны өмнө нээлттэй ил тод ажиллах болсон нь юуг өгүүлнэ вэ...

СЭТГЭГДЭЛ БИЧИХ