Зам хөндлөн гарч байгаа хий үзэгдлийн зургийг авчээ

АНУ-ын Шинэ Орлеан хотын нэг замын уулзвар дахь хяналтын дүрс бичлэгийн камерт том гэгчийн хар өнгийн хий үзэгдлийн дүрс бичигджээ.

Хий үзэгдэл явган хүний замын дэргэдээс гэнэт гарч ирээд, ирж байгаа машины өмнүүр зам хөндлөн гарч, өмнө нь байгаа байшингийн хананд хүрэв үү, үгүй юү алга болж байна.

Дүрс бичлэгийн тухай тайлбарт энэ нь “сүүдэр хүмүүс” гэгчдийн нэг байж болох юм гэж бичжээ. Тэднийг үнэхээрийн өндөр нуруутай, тас хар өнгөтэй хэмээн байнга дүрслэн бичдэг юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ