Өнөөдрөөс бүх нутгаар бага зэрэг дулаарна

Малчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр бүх нутгаар бага зэрэг дулаарна.

2014 оны 10 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр зүүнээс бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 градус дулаан, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр. 5-7 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 8 градус хүйтэн, харьцангуй чийг 84 хувь, агаарын даралт 884 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтворвой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ