Хүүхдийн боловсролд зориулсан агаарын бөмбөлөгт аялал Монголд иржээ

“Хүүхдийн төлөө өндөрт нисье” нэртэй дэлхийг тойрсон агаарын бөмбөлөгтэй аялал өчигдөр манай оронд ирлээ. НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэй хэрэгжиж байгаа тус аяллыг Шинэ Зеланд улсын иргэн Эндрью Паркер анх санаачилжээ.
Тэрээр дэлхийн 100 гаруй улсад халуун агаараар ажилладаг нисдэг бөмбөлөгийг хөөргөх гэнэ.
Ингэснээр НҮБ-ын Хүүхдийн сангаас боловсролын салбарт хэрэгжүүлж буй олон төсөл хөтөлбөрийг сурталчилан тус хөтөлбөрүүдэд зориулан нэг сая долларын хөрөнгө босгох төлөвлөгөөтэй ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ