Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарыг хилээр гарахыг хориглов

“Шинэ үе” продакшны Ц.Алдармаа, Д.Оюунтуул нар Орхон аймагт тоглолтоор явж байхдаа маргалдаж, улмаар бие бие рүүгээ буцлам халуун ус цацажхүнд гэмтэл учруулсан гэх хэргийг шүүх хурал өнөөдөр Эрүүгийн хэргийн II шүүхэд эхэлсэн боловч хойшлогдлоо.

Учир нь Шүүгдэгч Д.Оюунтуулын өмгөөлөгч ирээгүй аж. Тиймээс шүүх хурлыг гурав хоногоор буюу энэ сарын 16-ныг хүртэл хойшлууллаа. Түүнчлэн энэ хэргийг шүүх хурал дахин хойшлогдохгүй бөгөөд хэрэгт холбогдогч нарыг Монгол Улсын хилээр гарахгүй байхыг шүүхээс анхааруулсан байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ