Бээжингийн гудамжийг сарын өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөжээ

Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нийслэл хотод хийгдэж байгаа замын ажилтай танилцлаа. Тэрээр өмнө нь 5 жил хийдэг байсанзамыг хоёр жилийн дотор хийж, зам тавилтын хурд 2,5 дахин өссөн талаар онцолсон юм. Зам, гүүрийн ажил дараахь байдлаар үргэлжилж байна.

Бээжингийн гудамжны 0.9 км замын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй, 74 метр урт гүүрийг барих ажил үргэлжилж байгаа бөгөөд цаг агаарын хүндрэл гарахгүйбол энэ сарын 27-ны өдөр хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ. Угтаа бол гэрээнд зааснаар 11 дүгээр сарын 31-нд дуусах байсан ч ийнхүү сарын өмнө хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа гэнэ.

Түүнчлэн Дүнжингарав захаас Улиастайн замын уулзвар хүртэлх 6 км хоёр эгнээтэй 14 метр өргөнтэй замын ажил энэ сарын 25-нд дуусч хүлээлгэн өгөх юм байна. Өлзийт хорооллоос Биокомбинат хүртэлх 9 км замын ажил 65 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа бол Нисэхийн товчоо-Биокомбинат-Шувуун фабрик чиглэлийн 22,5 км авто зам 99,2 урт метр гүүрийн ажлын ихэнх хэсэг хийгдэж дуусчээ.

Харин Хувьсгалчдын гудамж, Зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны хуучин уулзвар хүртэлх 14 метрийн өргөнтэй 4 эгнээ, 2 талаараа гэрэлтүүлэгтэй4.6 км авто замын ажил дуусаад, одоогийн байдлаар тохижилтын ажил хийгдэж байна.

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ