“МИАТ”-ийн хэргийг Нийслэлийн шүүхэд шилжүүллээ

“Дайны эрсдэл”-ийн мөнгө гэгчийг бий болгож, их хэмжээний мөнгө угаасан хэрэгт "Монголиан Эйрлайнес" компанийн эзэн Ч.Хоролсүрэн, түүний төрсөн дүү Ч.Суурьтогтох, Н.Гантөмөр, МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаал хашиж байсан гавьяат нисгэгч Р.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон болон түүний эхнэр Ү.Цэцэгмаа, Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан С.Батхишиг, МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгийн төрсөн дүү Б.Мандахбаяр нарыг саатуулсан билээ. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3 буюу эрх мэдлээ урвуулан ашигласан, 166-д зааснаар мөнгө угаах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэх заалтаар эрүү үүсгэн, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа юм.

Хэрэгт прокурорын байгууллагаас хяналт тавьж дууссан тул харьяалал тогтоолгохоор Нийслэлийн шүүхэд шилжүүлсэн байна. Нийслэлийн шүүхээс харьяалал тогтоож, шүүхэд шилжүүлсэнээр хурлын тов30 хоногийн дотор товлогдох юм.

Хэрвээ тэдний гэм буруутай нь тогтоогдвол 150.3, 166-д зааснаар 5-15 жилийн хорих ялаар шийтгүүлэх аж.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ