Нийслэлийн цагдаагийн дарга тодорлоо

Нийслэлийн цагдаагийн даргыг сонгон шалгаруулах ажлыг олон нийтийн санал асуулгаар тодрууллаа.

Тус албан тушаалд зургаан хүн өрсөлдсөнөөс Ч.Болдбаатар, Д.Цэрэндорж нар тунаж үлдээд байв. Харин Ч.Болдбаатар нь олонхийн саналыг буюу 80 оноо авснаар энэхүү албан тушаалд сонгогджээ.

Тэрээр Цагдаагийн дээд сургууль, ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын акедами төгссөн, эрхзүйч төрийн болоод орон нутгийн удирдлагын менежер мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр цолтой.

Өмнө нь Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, Эрүүгийн цагдаагийн газарт төлөөлөгч, Дундговь аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн дэд дарга, Эрүүгийн цагдаагийн газарт Тасгийн дарга, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2012 оноос Нийслэлийн цагдаагийн газрын дэд дарга, Хэв журам хамгаалах газрын дарга, 2014 оны 02 дугаар сараас тус газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байжээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ