Канген ус бол монгол ус

Нийслэл, хот хөдөөгүй л “Канген ус” гэсэн хаягтай газрууд хаа сайгүй тааралдана. Эрүүл мэнд, гоо сайхны ус нэг литр нь 500 төгрөгөөр зардаг. Эдийн засгийн хямралд өртсөн өнөө үед хүмүүс дан ганц цалингаараа урд хормойгоороо ард хормойгоо арайхийн нөхөж байна. Тиймээс, орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэх гэсэн бизнес сэтгэлгээтэй монголчууд японы эрүүл мэндийн усны төхөөрөмжийг худалдан авч, түүгээрээ бизнес эрхлэх болсон. Бидний гэрийн крантнаас гоожиж байгаа усыг тус төхөөрөмжинд холбож, түүнээс гарах усыг канген ус хэмээдэг. Зарлага багатай, орлогын нэг эх үүсвэр болсон тус бүтээгдэхүүн олон хүний өдөр тутмын хэрэглээ болсон. Өргөн хэрэглэх болсон канген усыг японы бохир ус, ариутгалын ус гэх мэтээр муу үг чих дэлссэн.

Харин энэ тал дээр тус төхөөрөмжийг үйлдвэрлэдэг компанийн зүгээс мэдээлэл хийлээ. Канген ус бол японы бохир ус, эмнэлгийн ариутгалын зориулалттай гэдэг бол худал. "Бид зөвхөн төхөөрөмж борлуулдаг болохоос ус борлуулдаггүй. Гадуур зарагдаж байгаа усны хувьд хувь хүмүүс өөрсдийн төхөөрөмжийг ашиглан бизнес хийж байгаа. Эдгээрт бид хөндлөнгөөс шаардлага тавих боломжгүй. Харин төхөөрөмжөөс гарч буй усны хувьд баталгаатай" гэдгийг хэлсэн юм.

Энэхүү төхөөрөмж нь Япон улсын Эрүүл Мэнд, Халамжийн яам болон холбогдох төрийн эрх бүхий байгууллагуудаар хянагдаж батламж авсан. Олон улсын чанарын ISO9001, ISO140001 болон анагаахын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч нарт олгодог ISO13485 чанарын стандартаар баталгаажсан бүтээгдэхүүн юм.

Тус төхөөрөмж нь 5 товчлууртай бөгөөд нэмэх, хасах цэнэгтэй ус гаргадаг. Хасах цэнэгтэй ус нь эрүүл мэндийн, нэмэх цэнэгтэй ус нь гоо сайхны ус гардаг. Тус төхөөрөмжийг цоргоны устай холбон, цахилгаанд залгана. Ингэснээр чихрийн шижин, элэг, цөсний өвчнийг илааршуулахад тустай эрүүл мэндийн ус, арьс чангаруулж, толигор болгох үйлчилгээтэй гоо сайхны ус гаргаж авдаг. Төхөөрөмжөөс гаргаж байгаа усыг шууд хэрэглэвэл хамгийн үр дүн сайтай. Хэрэв та савлаж авахаар бол нарны гэрэл шууд тусдаггүй саванд хийвэл тохиромжтой. Учир нь ус өөрөө цэнэгтэй ус учраас нарны туяанд цэнэгээ алдах магадлалтай байдаг талаар компанийн зүгээс мэдэгдлээ.

40 жилийн түүхтэй “Энажик Интернэшнл” компани нь дэлхийн 30 гаруй оронд салбартай ч 120 оронд энэ төхөөрөмжийг хэрэглэдэг байна. Манай улсад албан ёсны салбараа энэ оны 9-р сард байгуулжээ.

Э.Үжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ