Тамирчдын хоолонд хийсэн ариун цэврийн хэрэгсэлд МХЕГ ДНК-гийн шинжилгээ хийнэ

Монгол эмэгтэй жудочдын хоолонд хийсэн ариун цэврийн хэрэгслийн талаарх асуудал намжаагүй байгаа. Тэрхүү ариун цэврийн хэрэгслийг Монголд авчраад ДНК-гийн шинжилгээ хийлгэхээр өгсөн.

Шүүх шинжилгээний үндэсний төвөөс түүнийг хэрэглэсэн байсан гэдгийг тогтоосон хариу гарчээ. Гол нь халдвартай болон бусад төрлийн бодис илрээгүй байна. Гэвч буруу тээвэрлэлтийн улмаас хурууны хээ нь баллагдсан учир дахин шинжилгээ хийхээр болсон гэнэ. Харин хоолны үлдэгдлийг МХЕГ-т шинжлүүлэхээр өгөөд байгаа.

Энэ асуудлыг Монголын жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирал М.Бөхбат цаанаасаа зохион байгуулалттай хэрэг гэж үзэж байгаа юм байна. Тэрээр "Солонгосын жудо бөхийн холбооны ерөнхийлөгч болон тус наадмыг зохион байгуулах хорооноос олонтаа уучлалт гуйж байсан. Гарын бэлэг ч өгсөн. Гэвч энэ бол ингээд уучлаад өнгөрөх зүйл биш" гэдгийг онцолсон юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ